2026 оны 8 дугаар сарын 31-нд Монгол Улсын Их Сургууль болон Итали Улсын Трентогийн их сургуулийн хамтарсан “3+1 давхар зэргийн хөтөлбөрт” тэнцсэн зургаан оюутанд батламж гардуулах ёслол боллоо. Уг хөтөлбөрийн хүрээнд оюутнууд эхний гурван жилийг МУИС-д, сүүлийн нэг жилийг Трентогийн их сургуульд тус тус суралцаж, төгсөхдөө хоёр их сургуулийн хос дипломтой болох боломжтой юм. Энэ хөтөлбөр анх 2025 оноос эхлэн Италийн Трентогийн их сургуулийн Компьютерын Ухаан болон Компьютер, Холбоо, Электорникийн хөтөлбөрөөр суралцах боломжтойгоор нээгдсэн. Одоогоор хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Уг хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг сургуулийн [https://site.num.edu.mn/course/bachelor/double-degree-unitn/call-for-applications-to-double-degree-… холбоосоор үзнэ үү.

Батламж гардуулах үйл ажиллагаанд МУИС-ийн МТЭС-ийн захирал профессор Б.Ганбат оролцож, суралцахаар явах оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэж үдлээ. Хөтөлбөрөөр явж буй оюутнуудад олон улсын орчинд мэдлэг, туршлага хуримтлуулах, Европын боловсролын системээр суралцах өргөн боломж олгогдож буйг онцолсон юм.
Давхар зэргийн хөтөлбөрт тэнцсэн оюутнууд ингээд Итали улсын Тренто хотыг зорих бөгөөд тэд цаашдын суралцах хугацаандаа олон улсын түвшний сургалт, судалгааны өргөн боломжийг ашиглаж, эзэмшсэн мэдлэг, туршлагаараа эх орныхоо боловсрол, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах зорилго өвөртөлсөн билээ.
Дашрамд дурдахад, зургаан оюутны хоёр нь Европын холбооны Эрасмус+ Олон улсын кредит солилцооны хөтөлбөрийн хүрээнд бүтэн тэтгэлэгтэй суралцах юм.