ШУС-ийн Ази судлалын тэнхимийн ахлах багш Д.Оюунцэцэгийн санаачлагаар Мэдээллийн технологи, электроникийн сургуульд БНСУ-ын “Magic Image” компаниас 36 сая төгрөгийн үнэ бүхий 22 инчийн ухаалаг дэлгэц болон 4 ширхэг иж бүрэн суурин компьютер хандивласан байна. Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Жон Хундог (Jeon Hongdeog) “Мультимедиа технологи хөтөлбөрийн багш, оюутнуудын сургалтын орчныг сайжруулах, цаашлаад БНСУ-тай сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр болох юм” гэдгийг онцолсон бөгөөд МТЭС-ийн захирал Б.Ганбат Webtoon болон онлайн тоглоомын чиглэлээр ажиллах хүний нөөц дотоод гадаадын зах зээлд эрэлттэй байгаа өнөө үед сургалтын тоног төхөөрөмж хандивласан санаачлагч болон хандивлагч талуудад талархаж, цаашид талуудын хамтын ажиллагааны сайхан эхлэл болж өргөжнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.