Манай сургуулийн бакалаврын таван хөтөлбөр 2024 оны 11-р сарын 8-нд БМИҮЗ-өөс магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа. Үүнд, МКУТ-ийн “Программ хангамж” (061301), “Мэдээллийн систем” (061303), “Мэдээллийн технологи” (061304), ЭХИТ-ийн “Электроникийн инженерчлэл” (071401), “Компьютерын сүлжээ” (061201) хөтөлбөрүүд багтаж, 5 жилийн хугацаатайгаар итгэмжлэгдсэн байна. Хөтөлбөрөө амжилттай магадлан итгэмжлүүлсэн нийт багш, ажилчид, судлаач, оюутнууддаа гүн талархал илэрхийлье. |