ЭМГЭНЭЛ

Ганхүүгийн Баттулга /1981 - 2024/

МУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн багш, дэд профессор Ганхүүгийн Баттулга нь 2024 оны арван хоёрдугаар сарын  09-ний өдөр зуурдаар таалал төгсөж, Монголын математик, статистикийн салбарын хамт олон, шавь нарт нь нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Ганхүүгийн Баттулга нь 1981 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. 1988-1998 онд Ирээдүй цогцолбор сургууль төгсөн 1988-2002 онд МУИС-ийн МКС-г Хэрэглээний статистикч, 2002-2006 онд МУИС-ийн МКС-д Математикийн Ухааны магистр, 2008-2010 онд МУИС-ийн ЭЗС-д Бизнесийн Удирдлагын магистрт суралцан төгсжээ.

Г.Баттулга нь 2003 онд МУИС-ийн ЭЗС-д ЭША, 2003-2004 онд “Номин даатгал” ХХК-д Актуарч, 2004-2005 онд “Прайм даатгал” ХХК-д Актуарч, 2005-2006 онд МУИС-ийн ЭЗС-д цагийн багш, 2006-2009 онд “Голомт банк” ХХК-д эрсдэлийн менежер, 2009-2024 онд МУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхимд багш, дэд профессороор тус тус ажиллаж байсан.

Тэрээр МУИС-ийн аспирантурт суралцан 2021 онд “Санхүү ба даатгалын зах зээл дэх математик загварууд” сэдвээр математикийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Г.Баттулга нь Web of Science болон Scopus-д бүртгэлтэй импакт фактор бүхий сэтгүүлүүдэд 20 гаруй бүтээл хэвлүүлэн Олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл тавин хэлэлцүүлж байв. Г.Баттулга нь МУИС-д Хугацааны цуваа, Стохастик тоолол ба симуляци, Статистикийн шугаман загварууд ба дисперсийн шинжилгээ, Математик статистик, Ахисан түвшний регрессийн шинжилгээ, Ангилсан өгөгдлийн статистик шинжилгээ, Актуар математик зэрэг хичээлүүдийг зааж байсан.

Г.Баттулгын боловсрол, шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж 2018 онд МУИС-ийн Жуух бичгээр шагнажээ.

Хамт олон, шавь нарынхаа хайр хүндлэлийг хүлээсэн, залуу эрдэмтэн багш Таны хүнлэг, нөхөрсөг, эгэл зан, гэгээн дүр төрх нь бидний сэтгэл зүрхэнд үүрд үлдэх болно.

Гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

 

Монгол Улсын Их Сургуулийн

Хэрэглээний Математикийн Тэнхим