МУИС, МТЭС болон ИКС И ПАРТНЕРС ХХК (https://www.xzp.fund/) хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд:
 
Бизнес эрхлэх, стартап хөгжүүлэх сонирхолтой оюутан, төгсөгчдөд менторшип үзүүлэх, гарааны бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, салбарын тэргүүлэгчидтэй сүлжээ үүсгэх боломж олгох, МТЭС хөтөлбөр, судалгаа, инновацлаг бизнесийн санаачилгуудыг олон нийтэд сурталчлах медиа дэмжлэг үзүүлнэ. ИКС И ПАРТНЕРС ХХК-аас хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдэд МТЭС-ийн оюутнууд хамруулах, стартап хөгжүүлэх сургалт зохион байгуулахаар болов.