Монголын Мэдээллийн Технологийн Консорциумын (ММТК) санаачлагаар мэдээллийн технологийн эрдэм шинжилгээний хурлыг жил бүр их, дээд сургуулиуд ээлжлэн зохион байгуулдаг билээ. Энэ жил МУИС-ийн МТЭС “Хиймэл оюун” сэдвийн хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр номын сангийн 502 тоотод зохион байгуулна. Mэдээллийн технологийн чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулж буй сургууль, мэдээллийн технологийн чиглэлийн байгууллагуудад судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж байгаа та бүхнийг судалгааны үр дүнгээ танилцуулахыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mmt.edu.mn/ сайтаас харна уу.