МКУТ-ийн Оюутны эрдэм шинжилгээний хурал 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хичээлийн 8-р байрны 204 тоотод бакалавр болон магистр, докторын гэсэн хоёр түвшинд амжилттай зохион байгуулагдав. Хурлын шүүгчээр МКУТ-ийн дэд проф. Б.Энхтуул, ахлах багш Б.Магсаржав, ахлах багш А.Амгалан, ахлах багш Э.Авирмэд нар ажиллав. Хуралд бакалаврын ангилалд 7, магистр ба докторын ангилалд 4, нийт 11 илтгэл хэлэлцүүлэв. Шүүгчдийн дүнгээр бакалаврын ангилалд Б.Билгүүндалай I байрт, Б.Тайванбат II байрт, Т.Мөнгөнцэцэг III байрт тус тус шалгарсан бол магистрант ба докторантын ангилалд Э.Нандин-Эрдэнэ I байрт, Т.Оюунбаатар II байрт, Д.Тэмүүжин III байрт шалгарлаа.





