Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуулийн Электроник хөтөлбөрийн багш, ажилчдын санаачилгаар эхэлсэн МУИС-ийн оюутны “Электроникийн IV олимпиад” 2025 оны 04-р сарын 07-ны өдөр бодлого, дадлага гэсэн хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадыг МТЭС-ийн захирал, профессор Б.Ганбат нээж, МУГБагш, профессор Э.Дамдинсүрэн оюутан залууст зориулан хүндэтгэлийн илтгэл тавив.

Электроникийн IV олимпиад нь МУИС-ийн бүх хөтөлбөрийн оюутнуудад нээлттэй явагдсан бөгөөд нийт 36 оюутан эрдэм мэдлэг, ур чадвараараа уралдан 12 оюутан эхний байруудыг эзэллээ. Амжилттай оролцсон оюутнууд “Электроникийн улсын олимпиад”-д оролцох багийн бэлтгэлд хамрагдах юм. 

Олимпиадад оролцсон нийт оюутнууддаа халуун баяр хүргэхийн ялдамд та бүхний цаашдын сурлага, хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсэж, монголдоо манлайлах чадварлаг, сайн инженерүүд болохыг хүсэн ерөөе.

Олимпиадын дүн

Бодлогын даалгаварт эзэлсэн байр:

1-р байр: Баатархүү овогтой Ариунзул (150’000₮, өргөмжлөл)

2-р байр: Болдбаяр овогтой Намуунаа (100’000₮, өргөмжлөл)

3-р байр: Уранцэцэг овогтой Алтанцэцэг (50’000₮, өргөмжлөл)

 

Дадлагын даалгаврын эзэлсэн байр:

PLC программчлах даалгаврын төрөлд,

1-р байр: Билэгсайхан овогтой Булганхангай

2-р байр: Пагма овогтой Тамирбаатар

3-р байр: Анхбаяр овогтой Наранмандах

Симуляцийн даалгаврын төрөлд,

1-р байр: Отгонхүү овогтой Баярхүү

2-р байр: Батболд овогтой Болдбаатар

3-р байр: Гомбожав овогтой Батболд

Аналог хэлхээний даалгаврын төрөлд,

1-р байр: Асралт овогтой Билэгт

2-р байр: Бат-Энх овогтой Жанлавцогзол

3-р байр: Цэрэнчимэд овогтой Жавхлан

Мөн МУГБагш, профессор Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит тусгай байрын шагналыг Э.Дамдинсүрэн багшийн гэр бүлийн зүгээс гардууллаа.

 

·         Алтансүх овогтой Тэмүүлэн

·         Бат-Энх овогтой Жанлавцогзол

·         Эрдэнэ-Очио овогтой Мөнхтулга

·         Болдбаяр овогтой Намуунаа

 

Инженерчлэлийн хэт цахиваас хөгжлийн гал бадармой

Мэдээг хуваалцах