2025 оны 04 дүгээр сарын 16 ны өдөр болсон Магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардуулах ёслолын үйл ажиллагаанд Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн Холбооны технологи хөтөлбөрийн дэд профессор Д.Сумъяаханд, багш Э.Адъяабат нар оролцож магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа.
Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим нь сургалт, хөтөлбөрийн чанараа тарсалтгүй сайжруулах зорилтынхоо хүрээнд 2024 онд Компьютерын сүлжээ, Электроникийн бакалаврын хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлж, гэрчилгээ авч байсан бол энэ жил буюу 2025 онд Холбооны технологи хөтөлбөрөө амжилттай магадлан итгэмжлүүллээ.
Ингэснээр манай тэнхимийн бакалаврын түвшинд сургалт явуулдаг бүх хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдэж байгаа бөгөөд оюутан, төгсөгчдөд маань олон таатай боломж нээгдэж байгаад баяртай байна.
Тэнхимийн нийт эрдэмтэн багш, ажилчид, оюутан, төгсөгч, ажил олгогч нартаа талархал илэрхийлж, улс орныхоо инженерчлэлийн салбарт оруулж буй үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Инженерчлэлийн хэт цахиваас хөгжлийн гал бадармой.