Компьютерын сүлжээний улсын XIII олимпиад, Сүлжээний инженерүүдийн ур чадварын VII тэмцээнийг зохион байгуулна
МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн сургуулиас Мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, оюутан залуусын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, чадварлаг боловсон хүчин бэлдэхэд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор 2011 оноос “Компьютерын сүлжээний улсын олимпиад”, 2015 оноос “Сүлжээний инженерүүдийн дундах ур чадварын тэмцээн”-ийг тус тус санаачлан жил бүр тасралтгүй зохион байгуулсаар ирсэн.
"Компьютерын сүлжээний улсын XIII олимпиад", "Сүлжээний инженерүүдийн ур чадварын VII тэмцээн"-ийг АйТи Зон ХХК ивээн тэтгэж 5-р сарын 3-ний өдөр "Эс системс" дата төв, MNNOG ТББ-тай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн тус олимпиадын хамтрагчаар GOGO.MN, YOLO.MN сайтууд ажиллаж байна.
Олимпиадын ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагч та бүхэнд зохион байгуулах комиссын зүгээс талархал илэрхийлэхийн ялдамд нийт оролцогчдодоо амжилт хүсье.
Хамтран ажиллахыг урьж байна
МТЭС нь оюутан залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор олимпиад, уралдаан, тэмцээнийг жил бүр тасралтгүй зохион байгуулдаг тул та бүхнийг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.
Олимпиадын мэдээллийг https://netconf.num.edu.mn/ сайтаас.
Олимпиадыг зохион байгуулах комисс