Хөтөлбөр: Статистик

Индекс: D 054201

 

 

 Хөтөлбөрийн зорилго

Суралцах хугацаа: 4 жил

 

 

Статистикийн хөтөлбөрийн алсын хараа нь техник технологийн шинэлэг бүхнийг тусган авдаг, мэргэжилдээ бүрэн эзэн болсон, ёс зүйтэй, салбартаа Монгол Улсад болон дэлхийд манлайлагч болоход шаардлагатай ур чадвар бүхий мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх явдал юм.  

Статистикийн сургалтын хөтөлбөр нь суралцагч бүрийн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг дэмжих, мэргэжлийн өндөр стандарт, шүүн тунгаах сэтгэлгээ, өөрийгөө болон бусдыг танин мэдэх, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадвар, насан туршдаа суралцах, нийгэмд үйлчлэх эрмэлзэлтэй байхад туслах юм. Мөн ажил олгогч байгууллагад чанартай мэргэжилтэн бэлтгэгдсэнээр, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, тухайн байгууллагын өрсөлдөх чадвар сайжирч, стратегийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд дэм болох нь статистикийн хөтөлбөрийн нэг зорилго юм.

 Цуглуулах багц цаг: 121

 

 

 Хөтөлбөрийн боловсролын зорилго

         

Мэргэжил: Статистикч

 

 

·         Амьдрал, практикийн аливаа асуудлыг математик статистикийн онол, арга, загваруудыг ашиглан дүн шинжилгээ хийж, тайлбарлах, зүй тогтлыг тодорхойлох чадвартай мэргэжилтэн болсон байна. 

·         Логик сэтгэлгээтэй, асуудлыг шийдэх замаар шинэ мэдлэг бүтээх, эзэмших чадвартай байна. 

·         Хувийн зохион байгуулалт сайтай, ёс зүйтэй, харилцааны болон багаар ажиллах чадвартай манлайлагч байна. 

Хөтөлбөрийн олгох зэрэг: Математикийн бакалавр

 

 

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Хөтөлбөр хэрэгжиж эхлэсэн он: 2005

Магадлан итгэмжлэгдсэн он: 

 

 


·   Математикийн үндсэн суурь мэдлэгийг эзэмшиж, математик сэтгэлгээтэй, математикийн хэрэглээний судалгааг хөгжүүлэх мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байна.

·   Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр асуумж бэлтгэх, өгөгдөл цуглуулах, өгөгдлийг цэгцлэх, алдаатай эсэхийг шалгах замаар шинжлэхэд бэлтгэх чадвартай болсон байна.

·   Өгөгдлийг задлан шинжлэх, хамаарал, шинж чанарыг тодорхойлж чаддаг болсон байна

 

 

 

 

·   Математикийн үндсэн суурь мэдлэгийг эзэмшиж, математик сэтгэлгээтэй, математикийн хэрэглээний судалгааг хөгжүүлэх мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байна.
·   Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр асуумж бэлтгэх, өгөгдөл цуглуулах, өгөгдлийг цэгцлэх, алдаатай эсэхийг шалгах замаар шинжлэхэд бэлтгэх чадвартай болсон байна.
·   Өгөгдлийг задлан шинжлэх, хамаарал, шинж чанарыг тодорхойлж чаддаг болсон байна
·   Санамсаргүй үзэгдлийн зүй тогтол, чиг хандлагыг тодорхойлох, таамаглал дэвшүүлэх мэдлэг, ур чадварыг сурсан байна.
·   Практикийн аливаа асуудлыг математик хэл руу хөрвүүлэх, загварчлах, шинжлэх чадварыг эзэмшсэн байна
·   Статистикийн бодлого, загваруудыг алгоритм зохион программчлах, мэргэжлийн программ хангамжийг ашиглан шийдвэрлэх ур чадварыг эзэмшсэн байна.
·   Статистикийн шинжилгээний үр дүнг тайлбарлах, график, хүснэгт, үгэн хэлбэрээр тайлагнах, дүгнэх чадвар
·   Шинээр бий болж буй мэдлэг, технологийг цаг алдалгүй бие даан эзэмших чадварт суралцана.
·   Мэргэжлийн олон төрлийн асуудлаар идэвхтэй харилцах чадвартай болно
·   Мэргэжлийн ёс зүй, хариуцлагатай байж ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийг хангахад төвлөрч сурна
.   Хамтран зорилгоо тодорхойлох, төлөвлөх, үр дүнд хүрэхдээ тэгш хамруулах зарчмыг баримталж сурна 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.