ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИКИЙН ТЭНХИМ
Эрхэм зорилго:
-
Баялаг бүтээгч, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх
-
Дэлхийн түвшинд хүрсэн судалгаа явуулах
-
Шинжлэх ухааны ололт мэдлэгийг байгал, нийгэм, эдийн засагт оновчтойгоор хэрэглэх
-
Оюуны бүтээлээ инновац болгоход манлайлна
ХМТ-ийн товч танилцуулга:
2013-2014 оны хичээлийн жилд МУИС-д хийгдсэн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхим нь Математик Компьютерын сургуулийн Хэрэглээний математикийн тэнхим, Математик загварчлалын тэнхим, Магадлалын онол, статистикийн тэнхим, Геологи, газарзүйн сургуулийн Цаг уур, ус судлалын тэнхимүүдийг нэгтгэн, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Хэрэглээний математикийн тэнхим (ХМТ) нь 2023-2024 оны хичээлийн жилд 20 үндсэн багш, 1 зөвлөх дэд профессор, 2 гэрээт дэд профессор, 7 цагийн багш, 1 туслах ажилтантай сургалт, судалгааны үйл ажиллагаа явууллаа. Тэнхимийн үндсэн багш нарын 65 хувь буюу 13 нь доктор зэрэгтэй байна.
Тэнхимийн харьяанд судалгааны “Математик хэрэглээ” төв, “Компьютер графикийн судалгааны нээлттэй лаборатори”, үйл ажиллагаа явуулж байна.
Хэрэглээний математикийн тэнхим нь Хэрэглээний математик, Статистик чиглэлийн бакалаврын үндсэн 2 хөтөлбөр, магистрын 3 хөтөлбөр, Хэрэглээний математикийн докторын хөтөлбөр хэрэгжүүлдэг ба эдгээр хөтөлбөрт сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 2138 оюутан суралцсан. Суралцагчдын 85 хувь нь бакалаврын, 12.7 хувь нь магистрын, 2.3 хувь нь докторын түвшинд суралцжээ.
Тэнхимийн хамт олон хичээл сургалтын ажлын зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэж ирсэн бөгөөд дотоод, гадаадын мэргэжлийн сэтгүүлд 85 гаруй өгүүлэл хэвлүүлснээс Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд 31 өгүүлэл хэвлүүлсэн байна. Түүнчлэн МУИС-ийн болон төр захиргаа, бизнесийн байгууллагын санхүүжилттэй олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилласан байна. Тухайлбал, ШУТС-ийн санхүүжилттэй суурь болон хэрэглээний судалгааны төсөлт ажил 12, МУИС-ийн санхүүжилттэй төсөлт ажил 15, УБТЗ, БСШУЯ, БОАЖЯ-ны Уур амьсгалын сан зэрэг төрийн байгууллагууд болон (Оюу Толгой ХХК), Эрдэнэт УБҮ, Багануур ХХК, Голомт банк, Миг даатгал зэрэг аж ахуйн нэгжийн захиалгаар 35 төсөл хэрэгжүүлсэн байна.